Инкубаторын уулзалт

   

Инкубаторын 31 дэх элсэлттэй холбоотойгоор 2017.11.15-ны өдөр инкубаторын уулзалтыг зохион байгуулсан бөгөөд МТҮП-ын ерөнхий захирал Ц.Содномдамба, ЗУХ-ийн дарга Г.Мөнхсүх, ИТСХХ-ийн дарга О.Хичээнгүй, ТУСМХ-ийн дарга Б.Баасандорж болон Инкубаторын компаниудын төлөөлөл оролцлоо. Уулзалт үндсэн 2 хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт Мэдээллийн технологийн үндэсний паркын удирдлагууд бодлогын шинэчлэл болон цаашдын хамтын ажиллагаатай холбоотойгоор өөрсдийн хариуцсан ажлын хүрээнд чиглэл өгч, дараагийн хэсэгт шинээр элсэн орсон болон инкубаторт бойжиж буй байгууллагууд өөрсдийн компанийн үйл ажиллагааг танилцуулан хоорондын хамтын ажиллагааг сайжруулах боломжийг ирэлхийлсэн уулзалт болж өндөрлөлөө.