Мерседес- Бенз 3 үгт хаягжилтын системийг 2018 оноос худалдаанд гаргах шинэ загварууддаа нэвтрүүлнэ.

Бүх дэлхийг 3х3м-ын харьцаатай 57 триллион дөрвөлжинд хувааж, тэдгээрийг дахин давтагдаагүй гурван үгийн хослолоор ялган нэрлэсэн нь GPS-ийн уртраг өргөргийн төвөгтэй тоог илүү хялбаршуулсан хаягжилтын хамгийн ухаалаг шийдэл болоод байгаа юм. Энэ технологийг бүтээгч what3words нь сүүлийн жилүүдэд Их Британиас төрөн гарсан хамгийн онцлох стартап-д тооцогдож байна.

3 үгт хаягжилтыг GPS, шуудангийн хаяг, гудамжны хаяг гээд бүх хаягжилтыг хялбаршуулж нэмэлтээр ашиглах боломжтой учир онлайн худалдаанаас эхлүүлээд бүх төрлийн бизнесүүдэд үйлчилгээгээ сайжруулах олон давуу тал бий болгохоос гадна онцгой байдал, түргэн тусламжийг ямар ч алслагдмал хөдөө газар хүргэх боломжийг нэвтрүүлснээрээ дэлхийд хаягжилтын дэд бүтцийн томоохон асуудлыг шийдсэн юм.  

Дэлхийн алдарт авто машин үйлдвэрлэгч Мерседес-Бенз компани 2018 оноос худалдаанд гарах шинэ загварууддаа 3 үгт хаягжилтын системийг суурьлуулснаар дуу хоолойны хайлтаар 3 үгт хаягаа ашиглан хүрэх газраа төвөггүй олох боломжтой болсон байна.

Та машиндаа өөрийн очих газрын 3 үгт хаягийг хэлснээр аялалын зайнаас гадна хэрхэн очих зааварчилгаагаа авах боломжтой болж байгаа нь авто машины салбарт гарч буй шинэлэг шийдэл болж чадсан юм.

Дэлхий дахин энэхүү үйл явдлыг:

“Энэ нь Мерседес- Бензийн автомат жолоодлоготой машин үйлдвэрлэх дараагийн том алхам байж болох юм” - Fortune

“Авто машины хамгийн шилдэг технологи: 2017 Франкфурт Авто Үзэсгэлэн” - AutoTrader

“Мерседес-Бензийн ашигласан гайхалтай шинэ технологи” - Forbes гэх зэргээр тодорхойлжээ.