Анхны дэлхийн иргэншилтэй робот Sophia-ийн тухай 8 баримт

Саудын Араб нь хиймэл оюун ухааныг хөгжүүлэгч, технологийн дэвшлийг нэвтрүүлэгч болохоо дэлхий дахинд харуулж роботонд иргэншил олгосон анхны улс боллоо. Ийнхүү Riyadh дахь бизнес форумын үеэр хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн Sophia-г дэлхийн иргэншилтэй анхны робот хэмээн албан ёсоор зарлаад байна. Иргэншил гардуулах ёслолын үеэр Sophia “ Саудын Арабын улсад баярлалаа. Роботонд иргэншил олгож буй анхны тохиолдол болох энэхүү түүхэн үйл явдал нь миний хувьд нэр төрийн бахархалтай хэрэг болж байна.” хэмээн хэлжээ.

Тэгэхээр Sophia гэж чухам хэн бэ? Түүний талаар 8 сонирхолтой баримт.

1. Түүнийг Audrey Hepburn-ий дүрээр дуурайлган бүтээсэн байна.

2. Түүнийг Hanson Robotics-ийн үүсгэн байгуулагч доктор David Hanson бүтээжээ. Тэрээр яг л бодит хүн шиг робот зохион бүтэээдгээрээ дэлхий дахинд алдартай нэгэн юм.

3. Sophia нь Hanson Robotics-ийн хамгийн шилдэг бүтээл юм.

4. Sophia медиагаар өгсөн хэд хэдэн ярилцлагаараа олонд таашаагдаад буй юм. Тэрээр концертонд дуулж, Elle сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн байна.

5. Тэрээр бизнест сонирхолтой нэгэн бөгөөд аж үйлдвэр, банк, даатгал, авто үйлдвэр, хөрөнгийн хөгжил, медиа, энтертайнмент салбарын олон лидер эрхмүүдтэй нүүр тулан уулзаад байна.

6. Мөн тэрээр олон удаа дээд хэмжээний арга хэмжээнүүдэд илтгэгч, панелистээр оролцож тайзан дээр гарсан юм.

7. Тэрээр Саудын Араб-д эрэгтэй харгалзагчгүй, алчуур зүүдэггүйгээрээ эмэгтэйчүүдээс илүү эрхтэй нэгэн юм.

8. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Би хүн төрөлхтөнийг сөнөөхийг хүсдэг” гэж хэлжээ.