Анхны нисдэг машин оны сүүлээр худалдаанд гарна.

    Alphabet компаний гүйцэтгэх захирал Larry Page нь анхны нисдэг машиныг танилцууллаа. Тэрээр Kitty Hawk нисдэг машины стартап компанийг дэмжсэн юм. Энэ төсөл нь өнөөг хүртэл нууцлал дор явагдаж байсан бол ийнхүү ил тод боллоо. Бичлэг дээр агаарын хөлгийн анхны үзэгдлийг үзүүлж байна. Энэхүү туршилтын загвар нь усан дээгүүр нисэхээр бүтээгдсэн бөгөөд 220 фаундын (100кг) жинтэй, цагт 25 миль (40 км) хурдтай юм. 8 ротор нь хөлгийг уснаас дээш байлгадаг байна. Kitty Hawk нь “Энэ хөлөг бол аюулгүй, шалгагдсан, АНУ-д хууль ёсоор зөвшөөрөгдсөн болохыг баталж байна” хэмээжээ.

    Сүүлийн загвар нь туршилтын загвараас бага зэрэг өөр байх болно. Мөн Kitty Hawks-ийн дэмжигч, шүтэн бишрэгчид гишүүнчлэлийн карт худалдан авч туршилтаар унах боломжтой юм.