Facebook компани нь Facebook Local нэртэй Эвент апп-аа танилцууллаа.

      Yelp-ийнхний хувьд муу мэдээ, харин шөнийн амьдралтай шар шувуунуудын хувьд сайхан мэдээ дуулгая. Facebook-ээс таньд зориулан шөнийн цэнгээний клуб бар, ресторан, ойролцоох газруудыг олоход тань туслах Facebook Local аппаа өнөөдрөөс IOS, Android дээр байршууллаа.

      Facebook Local нь эвент, үйлчилгээний газруудын тухай мэдээллийг Facebook дээрх  70 сая бизнесийн хуудас, үнэлгээ, найзуудынх нь байршлаа хуваалцсан мэдээллүүдийг үндэслэн ганцхан хайлтаар олдог байхаар нэгтгэсэн юм. Facebook Local-н бүтээгдэхүүн хариуцсан менежер Aditya Koolwal хэлэхдээ “ Найз нөхөдтэйгөө төлөвлөгөө гаргахад хайлтыг энгийн бөгөөд хялбар болгохыг зорьсон” гэжээ. Энэхүү апп нь одоогоор бизнес, үйл ажиллагааг сурталчлах зорилгогүй гэж байгаа хэдий ч цаашид маркетингийн нэгэн шинэ суваг болохыг үгүйсгэхгүй юм.

     

Таныг гадагшаа гарахаас залхуурсан үед шинэхэн апп-ын ухаалаг нэмэлт давуу тал  болох Facebook-ээс саяхан гаргасан Хоол Захиалах цэс нь сайхан санаа болох нь ээ.