ХЯТАД ОНЛАЙН ХУДАЛДААГ ЭМХ ЗАМБАРААТАЙ БОЛГОНО

Хятад улс онлайн худалдаа эрхэлдэг цахим сүлжээ үйлчлүүлэгчийг төөрөгдүүлэхүйц сурталчилгаа явуулж, бодит бус тайлбар нийтэлсэн бол их хэмжээний мөнгөн торгууль ногдуулах шинэ хууль баталжээ.

Онлайн худалдаа эрхлэгчид хэрэглэгчдийн сөрөг сэтгэгдлийг устгаж, хуурамчаар эерэг сэтгэгдэл бичиж, өндөр үнэлгээ өгсөн бол багадаа 30 мянган ам.долларын торгуульд унах гэнэ.

Хятадын онлайн худалдан авалт дээд цэгтээ хүрдэг Ганц бие залуусын өдрөөс өмнө цахим худалдааг цэвэрлэх зорилгоор дээрх арга хэмжээг авахаар болжээ. Арваннэгдүгээр сарын 11-нд тохиодог Ганц бие залуусын өдрөөр өнгөрсөн жил 24 цагийн дотор 18 тэрбум ам.долларын онлайн худалдан авалт хийгдсэн байна. Энэ үеэр худалдан авагчид нийт 657 сая захиалга хийжээ.