Бургер Кинг сүлжээ нь вопперкойн нэртэй виртуал мөнгөөр үйлчилдэг боллоо.

Түргэн хоолны сүлжээ Бургер Кинг нь ОХУ дахь салбартаа вопперкойн нэртэй крипто валютыг нэвтрүүллээ.

Бургер Кингээр үйлчлүүлэгчид воппер нэртэй сэндвичэд зарцуулсан 1 рубль тутамдаа 1 вопперкойн авах юм. The Financial Times –д “Вопперкойн нь урамшууллын онооны системийн арай сайжруулсан хувилбар болсон” гэж тодорхойлсон байна.

ОХУ дахь Бургер Кинг сүлжээ нь вопперкойноо зарж эсвэл найздаа бэлэглэж болох iOS болон  Android апп-аа удахгүй гаргах юм байна.

Энэ мэтээр биткойн,  вопперкойн зэрэг крипто валют виртуал мөнгийг ашиглах хэрэглэглэгчид болон байгууллагуудын тоо улам өссөөр байна.