Технологитой холбоотой 10 бизнес санаа

Технологитой холбоотой 10 бизнес санаа

  1. Блог зөвлөх

Хэрвээ та блог хөтлөх сонирхолтой, энэ чиглэлээр суралцах хүсэлтэй бол ямар ч төрлийн бизнес болон блогеруудыг дэмжиж туслах жижиг бизнес эрхэлж болох юм.  

  1. Компьютер засвар

Хэрвээ та техникийн туршлагатай эксперт бөгөөд компьтерийн өндөр мэдлэгтэй бол хувиараа засварын газар ажиллуулж болно.

  1. Компьютерын сургалт

Хэрвээ та компьютер, програм болон бусад техник хэрэгслүүдийн талаар мэдлэг туршлага арвин бөгөөд бусдад заах сонирхолтой юу? Тэгвэл компьютерын сургалт явуулах нь таньд тохирсон бизнес санаа байх болно.

  1. Өгөгдөл оруулах

Мэдээлэл технологийн чиглэлээр "гэрээсээ ажиллах" олон боломжууд байдаг ч тэр дундаа  өгөгдөл оруулах ажлын маш олон хууль ёсны боломжууд байдаг.

  1. eBay зөвлөх

eBay-ийн зөвлөгөө өгөх бизнес нь хүмүүст eBay-г үр дүнтэй ашиглах, орлогоо нэмэгдүүлэхэд нь туслах бизнесийн төгс санаа байж болох юм.

  1. Интернет судалгаа

Онлайн орчинд байгаа асар их мэдээллүүдийн үнэн зөвийг тогтоож баталгаажуулах нь хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа ур чадвар юм. Таньд хэрэгтэй мэдээллээ зөв эх сурвалжаас олж шүүх чадвартай боло интернетийн судалгаа явуулах нь тань тохирсон бизнес болох болно.

  1. Мэдээлэл технологийн зөвлөх

Ихэнх жижиг бизнесийнхэнд мэдээлэл технологийн бүтэн цагийн үндсэн ажилтнуудыг ажиллуулах санхүүгийн боломж хомс байдаг. Тиймээс таньд технологийн ур чадвар байгаа бол аутсорс хэлбэрээр ажиллан, сүлжээ, өгөгдөл, програм суулгах зэрэг ажлуудыг захиалгаар гүйцэтгэж болох юм. МТҮП-н ITworks булан нь захиалагч болон гүйцэтгэгчдийг холбож өгөх боломжтой.

  1. Сошиал медиа зөвлөх

Сошиал медиа нь ялангуяа жижиг бизнесүүдийн хувьд маркетингийн үндсэн чухал суваг болоод байна. Хэрвээ та  сошиал медианд идэвхитэй нэгэн бол энэ ажил таньд тохирох болно.

  1. Видео бүтээх

Видео маркетингийн зах зээл, бүхий л бизнесийн салбарт өдрөөс өдөрт өсөх хандлагатай өнөө үед та видео бүтээх чадвар болон технологийг гарамгай эзэмшсэн бол энэ ажил таньд тохирох болно.

  1. Веб дизайн

Веб дизайнаар мэргэшсэн бол энэ чиглэлээр бизнес эрхэлвэл сонирхолтой бөгөөд ашиг орлогын хувьд өндөр байх боломжтой.