Мэдлэг солилцох үйл ажиллагаа 11-07

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь байгууллагын хамт олны дунд таатай уур амьсгал бүрдүүлэх, мэдлэг мэдээллийг дээшлүүлэх  үүднээс 7 хоног бүр зохион байгуулдаг Мэдлэг солилцох үйл ажиллагааг өнөөдөр Инноваци, технологи, судалгаа хөгжүүлэлтийн төвийн Мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Болдбаатар зохион байгуулж сонирхолтой мэдээллийг хүргэлээ.

Уг мэдлэг солилцох арга хэмжээгээр дижитал мөнгө буюу биткойн, блокчэйн, криптокарренси зэрэг яг одоо дэлхий даяар хүмүүсийн анхаарлыг ихээр татаж буй сэдвээр сонирхолтой баримттай мэдээллийг хамт олондоо хүргэлээ.