“Силикон хаус питч Ай Ти Парк” 10 дугаар сарын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

МТҮП-аас залуу энтрепренёруудыг өөрийнхөө бизнес санааг богино хугацаанд (120 секунд) багтаан зорилтот бүлэгт хэрхэн оновчтой танилцуулах, зорилгодоо хүрэхэд сургах, дадлагажуулах зорилгоор Силикон хаус питч тэмцээнийг 2016 оны 2-р сараас эхлэн сар бүр зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ удаагийн тэмцээн 2017 оны 10 сарын 18-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээний шүүгчээр:
В. Лувсанчүлтэм / Сингапурын Алкем глобал компанийн гүйцэтгэх захирал /
Т.Пүрэвжав / I Volunteer үүсгэн байгуулагч /
Р.Мөнхзул / МТҮП-ын инновацийн стратегич / нар оролцов.
Тус арга хэмжээнд: 
• Pitch #1 Мөнхтөр- Driver аппликэйшн
• Pitch #2 Bubble out баг-Critical shifter game
• Pitch #3 Ганбаяр- Woolen step app
• Pitch #4 С.Ууганбаяр- Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь
• Pitch #5 Моко баг- Монголжин робот гэсэн нийт 5 сонирхогч, бүтээгч залуус шинэ санаагаа танилцуулсан төдийгүй өөрсдийнхөө санааг танилцуулах явцад гаргасан алдаа болон ололттой талуудаа шүүгчдээс сонсож, зөвлөгөө авсан юм. Silicon house Pitch тэмцээний 10-р сарын ялагчаар “Моко” баг Монголжин робот санаагаараа шалгарлаа. Энэ удаагийн тэмцээнд Монгол Коосэн, МУИС, ШУТИС-ын оюутнууд идэвхитэй оролцсон юм.