Pixel 2, XL: Google-ээс iPhone-той өрсөлдүүлэхээр гаргасан шинэ андройд

Apple шинэхэн утас нээлтээ хийснээс хойш долоохон хоногийн дараа Google 2 шинэ загварын утсаа танилцууллаа.

Pixel 2, Pixel 2 XL нь iPhone8, iPhone 8+ болон энэ сарын сүүлээр нээлтээ хийх iPhone X утаснуудтай шууд өрсөлдөхүйцээр бүтээгдсэн.

Apple-ийн утаснууд загварын тал дээрээ арай илүү байгаа. Харин Pixel өвөрмөц загвартай боловч Apple-н загварыг гүйцэхгүй байна.

Apple болон Google-н анхаарч байгаа зүйл бол AR юм. Pixel-ийн хувьд утасныхаа камерийг ашиглан augmented reality sticker-үүдтэй харилцах боломжтой бол iPhone-ууд ARKit ашиглан адил үйлдэл хийх боломжтой.

Одоогоор системийн хувьд аль нь илүү болохыг хэлж мэдэхгүй ч, энэ тал дээр өрсөлдөөн ширүүн өрнөх нь тодорхой.

Аль аль компани нь өөрсдийнхөө камерийг сайн магтаж байгаа ч iPhone X гартал аль утас нь илүү вэ гэдэгийг мэдэх аргагүй.

Ихэнхдээ андройд утаснууд үнийн хувьд Apple-н утаснуудаас хямд байдаг ч, энэ жил байдал өөр байна. Pixel 2 болон Pixel 2 XL тус тус 2025000₮ болон 2570000₮ орчим төгрөгөөс эхэлж байгаа бол iPhone 8, iPhone 8 Plus болон iPhone X тус тусдаа хамгийн багадаа 2250000₮, 2570000₮ болон 3200000₮ байна.