Google компани 40 хэлээр орчуулга хийдэг шинэ чихэвч гаргалаа.


Өнгөрсөн Лхагва гаригт, Google нь өөрийн гаргасан Pixel 2 ухаалаг утсандаа зориулсан Pixel Buds нэртэй 159 долларын чихэвчээ танилцууллаа.
Pixel Buds чихэвчийг 11 сард буюу Pixel 2 (10 сар), том хэмжээтэй Pixel 2 XL (12 сар) ухаалаг утаснуудын нээлтийн өдрүүдийн хооронд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа юм.
Pixel Bud чихэвчний талаар хамгийн гайхалтай зүйл нь 40 орны хэлээр чөлөөтэй харилцах, Google Translate технологид суурилсан орчуулагчаар ашиглах боломжтой юм . Ингэхийн тулд таньд 159 долларын Pixel Buds чихэвч болон 649 долларын Pixel 2 ухаалаг утаснууд байхад л хангалттай. Харилцаж буй хамтрагч тань заавал энэхүү бүтээгдэхүүнийг ашигладаг байх шаардлагагүй гэдэг нь бас нэгэн давуу тал юм.
Google өөрийн хиймэл оюун ухааны технологио ашиглан ирээдүйг тодорхойлсон бодит бүтээлээрээ ийнхүү өөрчлөлт хийхийг зорьж байна.