Мэдээллийн технологийн инженерийн шалгалт болон бэлтгэл сургалтын бүртгэл явагдаж байна.

Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-тэй хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг 2017 оны 10 сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна.

Тус шалгалт нь төрийн болон бизнесийн байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжлийн болон мэргэжлийн бус бүхий л албан хаагчдын мэдлэгийг Олон улсын стандартад нийцүүлэн үнэлэх, бодит шалгуурыг тогтоох, бүх нийтийн МТ-ийн мэдлэгийг сайжруулах зорилгоор зохиогддог бөгөөд энэ намар 24 дэх удаагаа болох гэж байна.

Шалгалт нь дараах 3 төрлөөр явагдана. Үүнд:

  1. МТ-ийн паспорт шалгалт /МТ-ийг ажил албандаа хэрэглэдэг бүх чиглэлийн мэргэжилтнүүд, төрийн болон бизнесийн байгууллагуудын менежерүүдэд зориулагдсан/
  2. МТ-ийн инженерийн суурь шалгалт /МТ-ийн чиглэлийн инженерүүд болон энэ чиглэлээр сурч буй оюутнуудад зориулагдсан/
  3. МТ-ийн инженерийн ахисан түвшний шалгалт /МТ-ийн чиглэлийн дээд түвшний инженерүүдэд зориулагдсан/

МТҮП-аас шалгалтанд бүртгүүлэгчдийг амжилттай оролцоход нь дэмжлэг үзүүлэх, системтэй бэлтгэх зорилгоор шалгалтанд бэлтгэх сургалтыг шалгалт эхлэхийн өмнө зохион байгуулдаг бөгөөд 10 сарын 09-ний өдөр эхэлнэ.

Бүртгүүлэхийг хүсэгчид дараах линкээр орж бүртгүүлнэ үү.

Шалгалтын бүртгэл:

2017 оны 10 сарын 23-ыг дуустал http://itpark.mn/itee/web/index.php хаягаар явагдана.

Сургалтын бүртгэл:

 2017 оны 10 сарын 09-ийг дуустал http://training.itpark.mn/trainings хаягаар явагдана.

Төлбөр:

Сургалт: 100.000₮ /Сургалтанд хамрагдвал шалгалтанд үнэ төлбөргүй орно/

Шалгалт: 55.000₮

Хөнгөлөлт, урамшуулал:

  1. Нэг байгууллагаас эсвэл нэг сургуулиас 30 буюу түүнээс дээш шалгуулагч хамрагдвал 20%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
  2. МОSA-ийн гишүүн байгууллагын ажилчдад 20%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 99873748, 327322 /цахим шуудан: suvd@itpark.mn/ дугаараас лавлана уу.