“Силикон хаус питч Ай Ти Парк” тэмцээн 9 дүгээр сар

“Силикон хаус питч Ай Ти Парк” тэмцээн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тэмцээний шүүгчээр:

Б.Цээсүрэн /Ай Ти Зон компаний тэргүүн дэд захирал/

Ц.Баатар / Empasoft компанийн үүсгэн байгуулагч/

Б.Баасандорж / МТҮП-ын ТУСМХ-ийн дарга/ нар оролцов.

Энэ удаагийн арга хэмжээнд:

  • Д.Энхсайхан-Эрүүл мэндийн туслах
  • С.Ууганбаяр- Хамтын оффис удирдлагын систем
  • н.Баттулга- Брэнд хувцас
  • М.Энх-Амгалан- Smart chair
  • н.Цацрал- Боловсролын систем гэсэн нийт 5 сонирхогч, бүтээгч залуус өөрсдийн бизнес төслийг танилцуулсан бөгөөд өөрсдийн бизнесээ танилцуулах явцад гаргасан алдаа болон ололттой талуудаа шүүгчдээс сонсож, зөвлөгөө зөвлөмж авлаа. “Силикон хаус питч Ай Ти Парк” тэмцээний 9-р сарын ялагчаар “М.Энх-Амгалан ” шалгарч, “Вертуал оффисс”-р үйлчлүүлэх 1 сарын эрхээр шагнагдлаа.