Мэдээллийн технологийн инкубаторын 31 дэх элсэлт зарлагдлаа.

Мэдээллийн технологийн үндэсний паркийн бизнес инкубаторт элсэхийг хүсэж буй мэдээллийн технологийн чиглэлээр болон мэдээллийн технологид суурилсан бизнес эрхлэгч компани /гарааны компаниуд/, хувь хүмүүсийг сонгон шалгаруулалтанд урьж байна.

Элсэхийг хүсэгчдэд зориулсан семинарыг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр МТҮП-ын “Coworking Space 2” танхим (217 тоот)-д 10:00 цагт зохион байгуулна.

Та манай инкубаторт элссэнээр 15 сарын хугацаанд 60 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий 6 багц үйлчилгээг авах болно.

Элсэлтийн материал хүлээн авах:

Инкубаторын элсэлтэнд энд дарж цахимаар бүртгүүлнэ үү!

2017 оны 9 дүгээр сарын 21-ний Пүрэв гарагийн 16:00 цаг хүртэл МТҮП-ын 222 тоот өрөөнд ажлын цагаар (08:30-17:30) хүлээн авна.

Сонгон шалгаруулалт:

2017 оны 9 дүгээр сарын 22-ны Баасан гарагт МТҮП-ын 217 тоот /Coworking space 2/ өрөөнд болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://incubator.itpark.mn/incubator/for-applicants цэснээс авна уу

Холбоо барих хаяг

Монгол улс, Улаанбаатар- 14200

Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49

Мэдээллийн технологийн үндэсний парк

Утас: 976-11-327123, 80991909, 88998444