ICT EXPO 2017

ICT EXPO 2017 ТУХАЙ

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2017 оны есдүгээр сарын 15-17-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд Төсөөллөө бүтээцгээе уриан дор “ICT-EXPO-2017” үзэсгэлэнг 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Жил бүр оролцогчдын тоо нэмэгдэн хүрээгээ тэлж, өнгө төрхөө шинэчилж байгаа манай үзэсгэлэнд ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ICT EXPO 2016 ЗОРИЛГО

Мэдээллийн технологид тулгуурласан өндөр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй, төр засгийн үйлчилгээ, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэхэд оршино.