KFC шинэ ажилчдаа сургах хөтөлбөртөө VR виртуал бодит байдлын кибер тоглоомыг орууллаа.

Пүрэв гаригт KFC шарсан тахианы сүлжээ нь ажилчдыг VR буюу виртуал бодит тоглоомоор сургаж бэлтгэх болно гэдгээ зарлалаа.

 

"The Hard Way - KFC Virtual Training Escape Room" хэмээх тоглоом нь 25 минут үргэлжлэх бөгөөд тоглогчид шарсан тахиаг виртуал байдлаар бэлтгэж байж аймшигтай өрөөнөөс зугтаж, хожих юм.

 

Трэйлэрээс харахад, энэ тоглоом нь түргэн хоолны гал тогооноос гарахыг чөтгөртэй байшингаас гарахтай жишсэн мэт.

 

Түгшүүртэй ая явж гэнэт л хоосон өрөөнд хурандаа Сандерсийн эргэлдэх толгойн хөшөөг тасдаж:

Тасарсан гарнууд  түүхий тахианы махыг цохиж:

Тоглогчийг хурандаа Сандерсын зурагнаас жихүүцмээр нүд  ширтэнэ.

Дэлгэцэн дээр бичсэнийг уншвал:

 “Хэрвээ чи үүнийг тоглоом гэж бодож байвал эндүүрч байна”

Виртуал бодит байдлын загварчлал нь тус сүлжээний одоогийн сургалтын хөтөлбөрт нэмэлтээр тусгагдах юм. 2016 онд “Дахин колончлол” нэрээр буюу хоолны чанарыг сайжруулах зорилгоор тус сүлжээний ажилчдад давтан сургалтаа явуулж байсан юм.

Шинэ ажилчдыг сургах сургалтын хөтөлбөрийн трэйлэрийг үзэх бол :

Video