SpaceX компани нь 2017 онд 12 дахь удаагаа Falcon9 пуужинг амжилттай хөөргөлөө.

SpaceX компани нь Тайваны үндэсний сансрын байгууллагад(NSPO) зориулсан Falcon9 пуужингаа амжилттай хөөргөлөө.

Уг пуужин нь SpaceX-ийн 4E калориас Калифорний Ванденберг агаарын хүчний баазаас хөөрсөн бөгөөд NSPO-ийн FORMOSAT-5 хиймэл дагуулыг тойрог замд хөөргөж, амжилттай байрлууллаа.

2017 онд  SpaceX нь 12 удаа Falcon9 пуужингаа хөөргөснөөрөө амжилттай жил болоод байгаа хэдий ч, төлөвлөсөн ёсоор 11-р сард анх удаа Falcon Heavy тестийг хөөргөж чадвал бүр ч илүү ач холбогдолтой он болох юм. Elon Musk анхны Falcon Heavy-ийн амжилтанд их найдахгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд  тэрбээр хэлэхдээ энэ нь хамгийн анхны гараандаа тойрох замд хүрч чадах магадлал тун багатай гэж хэлсэн байна. Хэрвээ Falcon Heavy-г хөөргөж чадвал гайхамшигт үр дүнд хүрэх бөгөөд цаашлаад ашигтай мэдээлэл олж авах чадвар, дараагийн туршилтанд бэлтгэх, хүнд тээш болон багийн гишүүдээ ч хөөргөх  боломжтой болно гэсэн үг юм.