Apple iPad Air 3 тойм

Камерний онцлогууд, зайны нөөц болон хүчин чадлын хувьд Apple бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн дунд ихээхэн эрэлт бий болгодог. Apple iPad Air 3-н үзүүлэлтүүдийг харуулбал:

  • Үнийн хувьд ойролцоогоор 950,000 төгрөг орчим

  • Tri-core буюу гурван цөмт процессортой

  • Цэнэгний нөөцийн хувьд 11000 ма/ц литийн полимер зайтай

  • RAM нь 2гб боловч маш олон аппликейшнийг ажиллуулахад хангалттай

  • 1536 харьцах нь 2048 пикселийн нягтралтай 9,7 инчийн IPS LCD дэлгэцтэй

  • Дотоод санах ой нь 32гб

  • Арын камер нь 8мегапиксел, урд талын камер нь 2,1 мегапиксел

  • Камер нь нүүр царай танигч, дижитал томруулагч болон дарсан газараа фокуслах зэрэг нэмэлт боломжуудтай

  • Олон төрлийн зураг авах горимуудтай.

 

Үнийн хувьд боломжийнд тооцогдож байгаа уг iPad нь дээр дурдагдаагүй олон боломжтой бөгөөд таблейт авахаар сонирхож байгаа хүмүүст тохирсон бүтээгдэхүүн юм.

 

Эх үүсвэр: http://latestwebtechnology.com

 

2017 оны шилдэг 3 технологийн хандлага

 

Виртуал бодит байдал /Virtual Reality/

 

 

Виртуал бодит байдал технологийн салбарын маш чухал чиглэлийн нэг байх нь тодорхой байна. Виртуал бодит байдал нь өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулах, нэмэгдүүлэх нөөц бололцоотой юм. Сошиал медиагийн тэргүүлэгчид, тэр дундаа Facebook уг салбарт нэвтэрч байгаагаас харахад бид тун удахгүй виртуал бодит байдалтай үйлчилгээнүүдийг нийгмийн сүлжээгээр авах нь тодорхой байна. Google Daydream Viewer болон Samsung VR нь хэрэглэгчдэд зориулсан контентуудаа нэмэгдүүлж байгаа нь энэ салбарт удахгүй кино, тоглоомууд, телевизийн цувралууд зэрэг олон шинэ зүйлс эрчимтэй гарахаар байна.

 

Augmented reality /AR/

 

 

Pokemon Go тоглоомын амжилттай холбоотойгоор брендууд энэ технологий баялаг нөөц бололцоог анхаарч эхэлсэн. Ялангуяа ухаалаг утсан дээр суурилсан аппликейшнуудын тусламжтайгаар AR-г бага зардлаар хэрэглэгчдэд хүргэх боломжтой байна.

 

Хиймэл оюун/Artificial Intellingence/

 

 

2016 онд, хиймэл оюунын хөгжилд маш том дэвшлүүд гарсны үр дүнд machine learning-ийн ойлголт өргөн тархсан. Хэрэглэгчид тоон туслахын өргөн сонголтоос ихээхэн давуу талуудыг олсон бөгөөд нь цаашдаа уг салбарт томоохон тоглогчдыг болон хэрэглэгчдийн анхаарлыг татаж чадсан.

 

Эх үүсвэр: https://www.softwire.com/