Samsung: Ухаалаг гэр ахуйн хэрэгслүүддээ хиймэл оюун болон дуу таних технологиудыг нэвтрүүлж байна.

Самсунг электроникс 2020 он гэхэд өөрсдийн үйлдвэрлэдэг бүх гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдэд ухаалаг шинж чанаруудыг тэр дундаа хиймэл оюун ухаан болон дуу хоолой таних чадварыг нэмэхээр төлөвлөж байгаа аж.

Өмнөд Солонгосын технологийн тэргүүлэгч, эдгээр зүйлс нь “холбоо харилцааг өргөсгөж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж илүү нэмүү өртөг шингээнэ” хэмээжээ.Мөн Самсунг хиймэл оюун ухаан болон дуу хоолой таних, холболтын платформ, болон клоүд стейк гэсэн гурван гол талбарт ноу-хау-г нэгтгэнэ гэжээ.

Самсунгийн санал болгож буй Family Hub хөргөгч нь хэрэглэгчид хоолны жор хайх, хүнсний бүтээгдэхүүн захиалах боломжийг олгож байгаа бөгөөд цаашдаа холбогдсон бусад төхөөрөмжөө удирдах боломжтой болох юм. Өөрөө хэлбэл хэрэглэгчид хөргөгчөөрөө автомат тоос соруулагчийг дуудах, угаалгын машин ажиллуулах зэрэг үйлдэл хийж болно.
Samsung Connect платформ нь гэрийн ухаалаг төхөөрөмжүүдээ нэг аппликейшнээр удирдах, холбогдсон бүх төхөөрөмжийнхөө тохиргоог хийх боломжийг олгож байна. Мөн Самсунг SmartThings-д холбогдох боломжтой 130 бүтээгдэхүүнийг удирдах Connect Home wifi router-ээ АНУ-д худалдаанд гаргасан билээ.

Мөн Самсунг Samsung Connect-н шинэчлэлдээ хиймэл оюун ухаан дээр суурилсан зайны оношилгооны үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлээд байна. Одоогоор хэрэглэгчид пүүсийн үйлчилгээний төврүү утсаар холбогдож байгаа бол уг шинэчлэлд тогтмол шинжилгээний тайлан болон зөвөлгөөг хэрэгчийн ухаалаг утсанд суусан аппликейшнрүүгээ явуулах боломжтой болох юм.

Эх үүсвэр: http://www.zdnet.com

Орчуулсан: Б.Тэмүүлэн