Дэлхийн жишигт нийцсэн Үндэсний шилдэг брэндүүд

Манай улсын хүнсний үйлдвэрлэлийн салбар тэр дундаа шингэн хүнсний салбарын хөгжил дэлхийн жишигт хүрснийг үндэсний үйлдвэрлэгч, дотоодын компаниудын амжилтууд батлан харуулсаар байна. Саяхан болсон Дэлхийн шилдэг брэндүүдийн чанар нэр хүндийн томоохон шалгаруулалтаас Үндэсний үйлдвэрлэгч “Жем Хужирт” ХХК-ийн Хужирт байгалийн эрдэст ус АЛТАН медаль, Хүнсний манлай үйлдвэр “Жем Интернэшнл” компанийн Чингис Гоулд брэнд ГРАНД АЛТАН медалийг тус тус хүртсэн байна.