“Prius"-ийн дараагийн загвар нарны эрчим хүчээр явна

Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч “Panasonic” компани өөрийн угсарсан автомашиныг нарны эрчим хүчээр ажиллуулах зорилгоор “HIT Photovoltaic Module for Automobile” хэмээх сайжруулсан хавтанг үйлдвэрлэж танилцууллаа.

Уг нарны хавтанг “Toyota” компанийн энэ онд гаргах “Prius Prime” автомашинд суурилуулах  ажээ. Хавтангийн тусламжтайгаар уг автомашиныг өөрийнх нь 12 V-ийн батарейгаас гадна 180 Вт-ын нарны эрчим хүчний модулиар цэнэглэх боломжтой болох юм. 

“Toyota” компанийн нарны эрчим хүчээр ажилладаг өмнөх загварын автомашинд суурилуулсан 50 ваттын төхөөрөмж нь зөвхөн агаар цэвэршүүлэгчийг ажиллуулах чадалтай байжээ.

“Toyota” компанийн мэдэгдсэнээр, "Prius Prime"-д нарны хавтанг суурилуулснаар автомашины  хүч 10 хүртэл хувиар нэмэгдэх аж.