Европын онцлох 100 стартап компани 2016

Wired сэтгүүл 2011 оноос эхлэн жил бүр Европын онцлох, нөлөөлөл үзүүлж чадаж буй стартап компаниудыг шалгаруулах болсон байна. Олон тооны хөрөнгө оруулагч, энтрепренер болон технологийн салбарын хүмүүстэй ярилцсаны үндсэн дээр тухайн жилийнхээ онцлох компанийг олж илрүүлдэг аж. Энэ жил тэд мөн л ижил аргаар буюу сэтгүүлийнхээ танилын хүрээ болох олон тооны энтрепренер, хөрөнгө оруулагч нартай холбогдож судалгаагаа явуулжээ. Бусад жилүүдээс ялгарах зүйл нь Португалийн Лисабон хотыг энэ жил анх удаагаа онцолсон явдал байв. Тэр тусмаа стартап компаниуд тухайн бүс нутаг, улс орныхоо эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх болсон тул тэднийг онцлохгүй байхын аргагүй.

Ийнхүү тэд жагсаалтаа Хелсинки хотоос эхэлж Лондон, Тель-Авив, Берлин гээд хот бүрээс онцлох 10 стартап компанийг нэрлэсэн байна. Одоогийн байдлаар интернет орчинд эхний 7 хот нийтлэгдсэн байгаа юм. Ирэх долоо хоногоос бусад хотуудыг нь танилцуулах бололтой.  Магадгүй та шинэ санаа хайж байгаа бол эдгээр стартапуудтай заавал танилцаарай. Аль эсвэл та ирээдүйн бизнес санаагаа эндээс олж харж болох юм.

Europe’s hottest startups 2016: Helsinki

Europe’s hottest startups 2016: Lisbon

Europe’s hottest startups 2016: Tel Aviv

Europe’s hottest startups 2016: Paris

Europe’s hottest startups 2016: Amsterdam

Europe’s hottest startups 2016: Stockholm

Europe’s hottest startups 2016: Barcelona